“Мехлопат”, “ROCBOLT Technologies” Ханбогдод далд уурхайн бэхэлгээний боолт угсрах үйлдвэр нээлээ

Өмнөговь аймаг, Ханбогд сум 2019.05.22 – Мехлопат ХХК болон ROCBOLT Technologies компаниудын хамтын ажиллагаа 2015 оноос эхлэлтэй бөгөөд далд уурхайн бүх төрлийн бэхэлгээний боолт болон хэрэгслүүдийг дотоодын зах зээлд нийлүүлдэг. Эдгээр компаниуд нь хамтын ажиллагааныхаа хүрээнд далд уурхайн бэхэлгээний боолт угсрах үйлдвэрийг Монголд байгуулах төслийг 2017 оноос эхлүүлсэн. Төсөл амжилттай хэрэгжин, 2019 оны 5 сарын 22-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавилууд Бизнес Паркт үйлдвэрийн нээлтээ хийлээ.

Үйлдвэр нийт 1,026 мталбайг хамрах бөгөөд:

  • Боолт угсрах хэсэг
  • Бэлэн болсон бүтээгдэхүүнийг хураах хэсэг
  • Эцсийн бүтээгдэхүүний чанарыг шалгах лабораторын хэсэг гэсэн үндсэн 3 хэсгээс бүрдэнэ. 

Үйлдвэрийн хүчин чадал нь сард нийт 5,000 ширхэг боолт угсарч, эцсийн бүтээгдэхүүн болгох хүчин чадалтай. Энэ үйлдвэрийн төсөл нь нийт 3 үе шатаар хэрэгжих ба нэгдүгээр үе шат нь боолт угсрах хэсгийг 2019 ондоо ашиглалтанд оруулах, хоёр болон гуравдугаар үе шат нь бусад төрлийн бэхэлгээний хэрэгслүүдийг Монголдоо үйлдвэрлэх гэсэн төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байна.

Энэхүү төсөл хэрэгжсэнээр Мехлопат ХХК дотооддоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг эцсийн хэрэглэгч нартаа хүргэх боломж бүрдэж байгаа бөгөөд тэр тусмаа Оюу Толгой компанийн “Монголд Үйлдвэрлэв” хангамжийн бодлоготой уялдаж байна.

Comments are closed