“Оюу толгой” төслийн талаар Элчин сайдууд болон олон улсын байгууллагын төлөөлөгчид юу хэлэв

УИХ-аас томилогдсон “Оюу толгой” төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах Ажлын хэсгийн дүгнэлт гарсан гэж байгаа боловч олон нийтэд мэдээлэгдээгүй байна. Гэвч тус Ажлын хэсэгт ажилласан зарим УИХ-ын гишүүд Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг цуцлах шаардлагатай тухай байр сууриа илэрхийлсэн удаатай.

Харин нөгөө талд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Оюу толгой”-н үйл ажиллагаанд ямар нэгэн доголдол гаргахгүй байх ёстой тухай мэдэгдэж байв. Мөн саяхан Авлигатай тэмцэх газрын дарга асан Х.Энхжаргал ажлаа өгөхийн өмнө “Оюу толгой”-той холбоотой хэргийн материал бүрдүүлсэн тухай дурдаад авсан. Тэгвэл бид энэ удаа “Оюу толгой” төслийн талаар Монгол Улсад суугаад гадаад улсын Элчин сайдууд болон Олон улсын байгууллагын төлөөлөгчид юу хэлсэн талаар онцолж байна.

Comments are closed